COVID-19

Хуурамч вакцин үйлдвэрлэдэг сүлжээг илрүүллээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг хуурамчаар үйлдвэрлэн, зарж борлуулж буй томоохон сүлжээг илрүүлсэн тухай “Financial Times” мэдээлжээ. БНХАУ, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын цагдаа нар хэдэн мянган тун хуурамч вакциныг хураан аваад байна.

Интерполын мэдээлж буйгаар, Хятадад явуулсан тусгай ажиллагааны дүнд гурван мянган тун хуурамч вакцин илрүүлж, энэ хэрэгтэй холбоотойгоор 80 гаруй хүнийг баривчилжээ. Энэ сацуу ӨАБУ-ын Йоханнесбургээс холгүй хуурамч вакцин хадгалж байсан агуулах, 2400 тун бүхий 400 ампул вакцин илрүүлээд байгаа юм.

Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток хуурамч вакцин үйлдвэрлэн, борлуулж буй энэ сүлжээг илрүүлсэн нь “ мөсөн уулын орой төдий” гэж мэдэгдлээ. Хүн төрөлхтөнд вакцины хэрэгцээ асар өндөр байгаа энэ үед хуурамч вакцин үйлдвэрлэх, хууль бусаар борлуулах, эсвэл жинхэнэ вакциныг хулгайлах зэрэг гэмт гарч болзошгүйг тэрбээр өмнө нь ч анхааруулж байв.

Эх сурвалж: Financial Times

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet