ДЭЛХИЙН МЭДЭЭ

Өмнөд Африкийн фермээс матрууд алдагджээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах Улсын Баруун Кап мужийн фермээс матрууд алдагдсан байна. Цагдаагийнхан тусгай отряд гарган амьтдыг эрж байгаа бөгөөд одоогоор 27 матрыг олж, фермд эргүүлэн авчраад байна.

Боннивейл хотоос холгүй орших фермийн хашаа эвдэрсэн байсан бөгөөд матрууд хашаанаас гарч, гол руу орсон аж. Хотын оршин суугчдад амьтад алдагдсан талаар мэдэгдэж, сонор сэрэмжтэй байхыг сануулжээ.

Матрууд хэдийгээр фермд өссөн ч махчин амьтад тул хүмүүс рүү дайрч болзошгүй гэнэ. Цагдаагийн ажилтнууд фермийн ойролцоох голыг самнан, занга тавиад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet