ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шведэд халдлага болж, долоон хүн шархаджээ

Шведийн өмнөд хэсгийн Ветланда  мужид хутга барьсан эр хүмүүс рүү халдаж, долоон хүн шархдуулаад байна. Хууль сахиулагчдын мэдэгдэж буйгаар, 22 настай, Афганистан гаралтай залуу энэ хэргийг үйлдсэнийг тогтоогоод байгаа юм. Тэрбээр 2018 онд Шведэд ирж суурьшсан нэгэн аж.

Шархадсан хүмүүс бүгд эрэгтэй, 35-75  насных гэсэн мэдээллийг хууль сахиулагчид өгсөн бөгөөд сэжигтэнд хүний аминд хүрэхийг завдсан хэргээр эрүү үүсгэн шалгаж байна.

Шведийн Ерөнхий сайд Стефан Левен болсон явдлыг аймшигтай, бусармаг хэрэг гэж үзэж буйгаа мэдэгдсэн бөгөөд сэжигтнийг терроизм үйлдэхээр төлөвлөж байсан, эсэхийг шалгаж байгааг онцолжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet