COVID-19

Эрчүүд, өндөр настнууд, тамхичид коронавируст илүү өртөмхий гэв

АНУ-ын Геном судлалын хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн халдварт амархан өртөх, илүү хүнд хэлбэрээр өвчлөх магадлалтай хүмүүсийг нэрлэлээ. Тэдний үзэж буйгаар, эрчүүд, тамхи татдаг хүмүүс, өндөр настнууд коронавируст хамгийн өртөмхий байна.

Эрдэмтэд хүн амын дунд судалгаа явуулж, 228 хүний амьсгалын зам, хамар, хоолойноос арчдас авч, эсийг нь судалсны дүнд үүнийг тогтоосныг “Nature Medicine” сэтгүүлд мэдээлсэн байна. “SARS-CoV-2” вирусийн хүний эсэд нэвтрэх, үржих чадвар нас, хүйс, тамхи татдаг, эсэхээс шалтгаалах магадлал тун өндөр аж.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet