COVID-19

ЗАВХАН: Халдвартай хоёр иргэнийг маргааш ХӨСҮТ рүү тээвэрлэнэ

Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр иргэнээс короновирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан аймгаас Шуурхай арга хэмжээний баг, Хариу арга хэмжээний баг, ХӨСҮТ-өөс таван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажилласан байна.

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу маргааш буюу энэ сарын 5-ны өдөр халдвартай хоёр иргэнийг ХӨСҮТ-рүү тээвэрлэж, ойрын хавьтлын насанд хүрсэн гурван том хүн, гурван хүүхэд гээд нийт зургаан иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн хяналтад авахаар шийдвэрлэжээ.

Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг ойрын хавьтлын иргэдийг хүлээж авах бэлэн байдлыг бүрэн хангажээ.

Халдвартай хүнтэй хоёрдугаар сарын 27-ны өдрөөс хойш хавьтал болсон иргэдийг тодорхой болгосон тул голомтоо хяналтад авсан гэж үзэж байгаа юм. Одоогоор Шилүүстэй суманд дам хавьтлын 80 гаруй иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна. Хамгийн гол нь эдгээр иргэд 7-14 хоногийн гэрийн тусгаарлалтаа маш сайн хийсэн тохиолдолд цаашид тус суманд эрсдэл бага гэдгийг мэргэжлийн хүмүүс онцгойлон анхаарууллаа. Маргааш халдвартай хоёр иргэн болон ойрын хавьтлын иргэдийг тээвэрлэсний дараа Зоонозын өвчин судлалын төвөөс дахин ариутгал халдваргүйтгэл хийх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet