ХҮҮХЭД

МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдэдээ хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх вэ

Гэрэл зургийг MPA

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

КОВИД-19 цар тахлаас үүссэн хөл хорионы нөхцөл байдлын улмаас ихэнх хүүхдүүд бухимдалтай, айдастай болоод байна. Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнтэй хамтарч НҮБ-ийн Хүүхдийн Сангаас хүргэж буй энэхүү цувралаар өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй болон эцэг эхийн хувьд хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зөвлөгөөг хүргэж байна.


Хүүхэд тань стрессдээд байвал хэрхэн харилцах вэ?

Таны хүүхэд ойрд бухимдалтай, стресстэй байна уу? Энэ үед хэрхэн хүүхэдтэйгээ ярилцах тухай Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн-ийн Хүүхдийн Сэтгэл Судлаач Д.Ундармаагийн өгөх зөвлөгөөг хүлээн авч үзнэ үү.


Хүүхэдтэйгээ хамт өдрийн төлөвлөгөө гаргаарай.

Таны хүүхэд цар тахлын үед өдрийг үр бүтээмжгүй өнгөрөөгөөд байна уу? Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн Сэтгэл зүйч, Доктор /Ph.D./ Б. Номин өдөр төлөвлөлтийн ач холбогдол болон хэрхэн хүүхэдтэйгээ хамт төлөвлөгөө гаргах тухай ярилаа.


Найз нөхдийн харилцаа хэр чухал вэ?

Таны хүүхдэд найз нөхдийн харилцаа яагаад чухал байдаг тухай Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнгийн Хүүхдийн сэтгэл зүйч А. Тайванжаргал тайлбарлаж, өсвөр насны хүүхдийнхээ харилцааны хэрэгцээг хэрхэн хангах тухай зөвлөгөө өглөө.


Хамт цагийг хэрхэн өнгөрүүлэх вэ?

Өсвөр насны хүүхдүүд найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй байгаа тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ цаг гаргаж, харилцааны хэрэгцээг нь хангахыг хичээгээрэй. Хамтдаа цагийг яаж өнгөрүүлэхээ мэдэхгүй байвал Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнгийн Сэтгэл зүйч, Доктор /Ph.D./ Б. Номингийн зөвлөгөөг хүлээн авч үзнэ үү.


Сонирхлынх нь талаар хэрхэн ярилцах вэ?

Цар тахлын үед өсвөр насны хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх гэтэл юу ярихаа мэдэхгүй, яаж харилцах эв хаваа олохгүй байна уу? Тэгвэл эцэг, эхчүүд та бүхэн Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн Хүүхдийн сэтгэл зүйч Ц.Чулуунтогоогийн зөвлөгөөг хүлээн авч үзнэ үү.


Хэрхэн бие даасан болгох вэ?

Таны хүүхэд гэртээ үлдсэн мөртлөө гэрийн ажлаа хийхгүй, эсвэл юм хийлгэх гэтэл уурлаж уцаарлаад байна уу? Тэгвэл өсвөр насны хүүхдийг хэрхэн бие даасан болгох зөвлөгөөг Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнгийн Хүүхдийн сэтгэл зүйч Ц.Чулуунтогоо энэ удаад хүргэлээ.


Яагаад хүүхдэдээ гаргах уур бухимдлаа удирдах хэрэгтэй вэ?

Хүүхэддээ уурлаж, уцаарлах гээд байна уу? Цар тахлын энэ үед хүүхдүүдийн гол харилцааны хэрэгцээг хангаж буй хүмүүс нь эцэг, эхчүүд болон хувирч байгаа тул хүүхэдтэйгээ аль болох эерэг харилцааг үүсгэх хэрэгтэй. Хүүхэддээ уур бухимдлаа гаргах үе байдаг ч энэ нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх тул эцэг, эхчүүд та бүхэн Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнгийн Сэтгэл судлаач Б.Золзаяагийн зөвлөгөөг хүлээн авч үзнэ үү.


Хүүхдэдээ уурлахгүйгээр харилцах аргууд

Хэрэглээний Сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл судлаач Н.Хишигт сэтгэл хөдлөлөөрөө шууд сөрөг хариу үйлдэл гаргахаас сэргийлэх тайвшрах аргуудыг хуваалцлаа. Хүүхэдтэйгээ уур уцаараар биш, харин эерэгээр харилцах нь цаашдаа хүүхэд өөртөө итгэлтэй том хүн болж төлөвшихөд нь дэм болдог.


Өсвөр насны хүүхдэд тохирсон хариуцлага гэж юу вэ?

Хүүхдэдээ хэрээс хэтэрсэн хариуцлага өгвөл сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай учир насанд нь тохирсон хариуцлагыг хүлээлгэж өгөөрэй. Насанд нь тохирсон ажил гэж юу болох, мөн хэрхэн бие даасан болгох зөвлөгөөг Сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл зүйч, Доктор /Ph.D./ Б. Номин энэ удаад хүргэлээ.


Хичээл эхлэхээр бусдаас бүү эмээгээрэй

Урт хугацааны дараа уулзах гэж байгаа ангийн найзтайгаа яаж харицах, юу гэж хэлэхээ мэдэхгүй байвал “Удаан харьцаагүй болохоор би ичээд байна, нэг л сонин байна” гэх мэтээр өөрт мэдрэгдэж байгаа сэтгэгдлээ нээлттэй хуваалцвал найз чинь ч гэсэн сэтгэгдлээ хуваалцаж, эргээд энгийн харилцаатай болох эхний алхам болох болно. Мөн хичээл их байх вий, хичээлээ ойлгохгүй, нойр хүрэх зэрэг санаа зовниж байгаа асуудал байгаа бол та бүхэнд зориулж Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн Сэтгэл зүйч, Доктор /Ph.D./ Б. Номин зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cан

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet