ДЭЛХИЙН МЭДЭЭ

Капитолд үймээн гарахаас сэрэмжилж, Төлөөлөгчдийн танхимын чуулганыг цуцлав

АНУ-ын Капитолын ордонд үймээн гарч магадгүй гэсэн мэдээллийн улмаас энэ сарын 4-нд товлосон Төлөөлөгчдийн танхимын чуулганыг цуцалсан тухай “The Washington Post” мэдээлжээ.

Конгрессын гишүүдийн үзэж буйгаар, зарим хүмүүс Капитолын ордон руу дайран орох, үймээн дэгдээхээр төлөвлөж байж  магадгүй гэсэн мэдээллийг аюулгүй байдал, хамгаалалтын алба авч, ийм шийдвэр гаргасан аж.

Ардчилсан удирдагчид, Холливудийн одод, шашны зүтгэлтнүүдийг сатанистууд гэж үздэг “Qanon” хөдөлгөөнийг дэмжигчид гуравдугаар сарын 4-нд Д.Трамп Төрийн тэргүүн болно гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Бүгд найрамдах намыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орж, үймээн дэгдээсний улмаас таван хүн амиа алдсан.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet