ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сургуулийн дотуур байрнаасаа хулгайлагдсан 300 охиныг аварчээ

Өнгөрсөн долоо хоногт сургуулийн дотуур байрнаасаа хулгайлагдсан 300 охиныг аварч, эсэн мэнд эргүүлэн авчирсныг Нигерийн эрх баригчид мэдэгдлээ. Орон нутгийн захиргааны төлөөлөгч Юсуф Идрис охидыг алга болсноос нь хойш дөрөв дэх өдөр нь хаана байгааг нь тодруулсан байна.

Хэн, ямар зорилгоор охидыг хулгайлсан нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Нигерид барьцаа нэхэх, шантаажлах зорилгоор хүүхдүүдийг хулгайлах хэрэг байсхийгээд гардаг бөгөөд бөгөөд хамгийн хоёрдугаар сарын 17-нд 27 сурагчийг хулгайлсан юм. Тэдний байгаа газар, хэн хулгайлсныг одоо ч илрүүлээгүй байна. Мөн өнгөрсөн онд 300 хүүг хулгайлсан бөгөөд төдөлгүй суллан явуулсан тохиолдол ч гарчээ.

Иймэрхүү хэргийг лалын хэт даврах үзэлт “Боко Харам” бүлэглэлийнхэн үйлдэх нь ч бий. Мөн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг бүлэглэлүүд ч мөнгө нэхэх зорилгоор хүн хулгайлдаг.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet