3 сарын 6, Бямба
Live
COVID-19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг “АстраЗенека” вакцин тариуллаа

Монгол Улс БНЭУ-д үйлдвэрлэсэн  “АстраЗенека” (150 мянган тун), БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм”  (300 мянган тун) вакциныг хүлээн аваад байгаа. Тэгвэл ард иргэдийнхээ вакцинд хамрагдах итгэл найдварыг сэргээх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “АстраЗенека” вакцины эхний тунг өнөөдөр тариуллаа.

“АстраЗенека”  компанийн “Covishield” вакциныг нэг хүнд хоёр тунгаар хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж байна. Нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн горимд шилжлээ. Тулж ирсэн сорилтыг хамтаар даван туулдаг жишээг бид дахин харууллаа. “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ бидний хаашаа явахыг заасан суурь боллоо. Хөл хорио шинжилгээгээр мөн бид вакцинжуулалтын суурийг тавьж, Ази тивдээ вакцинжуулалтыг эхлүүлсэн улсуудын нэг болж чадлаа. Вакциныг ийнхүү шуурхай авахад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хийсэн яриа, хэлэлцээ чухал байсан. Засгийн газар богино хугацаанд 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдах хэдий ч цар тахлаас, аюулт өвчнөөс хамгаалах ганц арга нь вакцин гэдгийг хэлэх нь зүйтэй. ААН-үүд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар даган биелүүлж, ард иргэд маань вакцинжуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet