3 сарын 6, Бямба
COVID-19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.30 цагт II төв эмнэлэгт “АстраЗенека” вакцин тариулна

Монгол Улсад нэвтэрсэн анхны коронавирусийн вакцин нь БНЭУ-д үйлдвэрлэсэн  “АстраЗенека” (150 мянган тун), БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм”  (300 мянган тун) болсон.

Тэгвэл өнөөдөр 11.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “АстраЗенека” вакцины эхний тунг тариулснаар вакцинжуулалт албан ёсоор эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд  хийлгэж, эрүүл мэндийн ажилтнуудаа уриалах юм. Учир нь вакцинжуулалтад эхний ээлжид халдварын голомтод ажиллаж буй  эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулна.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet