3 сарын 6, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

ДЭМБ: Бүх нийтээр нь дархлаажуулж байж халдварыг зогсооно

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус цар тахлыг зогсоож, хүмүүс хэвийн амьдралдаа эргэн орохын тулд хүн төрөлхтнийг нийтэд нь дархлаажуулах шаардлагатайг онцоллоо. Хэрэв ингэхгүй бол коронавирусийн мутацид орсон шинэ төрлүүд илэрч, халдварын давлагаа дахин дэгдэх бөгөөд ийм үед вакцин ч тус болохгүй гэж тэрбээр мэдэгдэв.

Тиймээс вакцины хүртээмжийг нэмэгдүүлж, дархлаажуулалтыг яаравчлах нь чухал болоод байна. Одоогоор вакцинд хамрагдсан хүмүүсийн дийлэнх хувьд өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудын иргэд байгааг тэрбээр нэхэн сануулжээ. Эсрэгээрээ, буурай, хөгжиж буй орнуудад вакцин авах, иргэдээ дархлаажуулах боломж хомс буй. Гэхдээ цар тахал, коронавирусийн халдвар хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нийтлэг, тулгамдсан асуудал бөгөөд хэрэв буурай, хөгжиж буй орнуудад тахал намжихгүй бол өндөр хөгжилтэй орнууд ч үүний улмаас хохирсоор байх болно гэж Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.

Одоогоор дэлхий даяар 111 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд 2.5 сая шахам хүн нас барсан бөгөөд хамгийн олон хүний амь нас АНУ, Энэтхэг, Бразилд хохироод байгааг  Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлжээ.

Тухайлбал, АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 500 мянга гараад буй нь Дэлхийн II дайн, Солонгос, Вьетнамын дайнд үрэгдсэн нийт хүний тооноос давсан үзүүлэлт болов. Дэлхийн II дайнд Америкийн 291 мянга, Вьетнамын дайнд 47.4 мянга, Солонгосын дайны үеэр 33.7 мянган иргэн амь эрсэдсэн аж.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet