3 сарын 6, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мьянмарчууд бүх нийтээрээ ажил хаяж байна

Мьянмарт төрийн эргэлт хийж, цэргийнхэн засгийн эрхийг гартаа авсныг ард иргэд эсэргүүцэж бүх нийтээр ажил хаяж байна. Цэргийн эргэлтийн дараа тус улсад эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд ажил хаясан хүмүүс ч оролцож, хүрээгээ улам тэлж байгаа юм. Ард иргэд одоо эрх барьж буй Засгийн газрыг огцорч, ардчиллын хүчний төлөөлөгч Аун Сан Су Чийг даруй суллахыг шаардаж байгаа билээ.

Цэргийн Засгийн газар энэ талаар эсэргүүцэгчид аюултай үйлдэл хийж буйг анхааруулаад, ингэснээр хүний амь эрсдэхэд хүрч магадгүйг мэдэгдээд байна. Өнгөрсөн ням гарагт эсэргүүцэгчдийн эсрэг цагдаа нар хүч хэрэглэж, хоёр хүн амиа алдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн.

Үүний зэрэгцээ Мьянмарын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Олон нийтийн сүлжээ, цахим орчинд нийтлэгдэж буй мэдээллээс харвал өдөр ирэх тусам улам олон хүн жагсагчдын эгнээнд нэгдэх төлөвтэй.

Ажиглагчид эсэргүүцлийн энэхүү жагсаалыг 1988 оны бослоготой харьцуулж байгаа бөгөөд тус улсын түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн гэгддэг уг бослогын үеэр цэргийнхэн хэдэн зуун хүнийг хороосон юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet