3 сарын 6, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Грект цас их орж, цахилгааны сүлжээ доголдлоо

АНУ-ын зарим муж, тухайлбал Техас цас их орж, цочир хүйтэрсний улмаас олон хүн амиа олдож, цахилгаан, дулааны хангамж тасалдаад буй. Тэгвэл Грект ч ийм нөхцөл байдал үүслээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад олон жилийн дунджаас их цас орж, нийслэлийн зарим дүүрэг гэрэл цахилгаангүй зургаа дахь хоногтойгоо золгожээ.

Афинд сүүлийн 40 жилд байгаагүй үзэгдэл болж, 1-2 хоног дараалан цас орсноос 20-25 см хунгар тогтоод байна. Нойтон цас моддын мөчрийг дарж, улмаар цахилгаан дамжуулах шугамуудад гэмтэл гарсан ажээ.

Одоогоор Афины умард дүүргүүдэд 70 мянган өрх цахилгаангүй байна. Цахилгааны шугам засах ажлыг холбогдох албаныхан эхлүүлсэн ч цаг агаарын байдлаас энэ нь удааширч байгаа юм.

Үүний зэрэгцээ сөрөг хүчнийхэн, иргэд ийм нөхцөлд яаралтай арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх чадваргүй хэмээн эрх баригчдыг шүүмжилж, дургүйцлээ илэрхийлж эхэлжээ.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet