3 сарын 6, Бямба
COVID-19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш “AstraZeneca” вакцин тариулна

Гэрэл зургийг MPA

Улаанбаатарын цагаар өнөөдөр 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардсан. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгсний дараа ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах руу зөөвөрлөсөн юм. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид болон өндөр настай, суурь өвчтэй иргэдээ вакцинд хамруулах юм. Маргааш буюу энэ сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлахтай зэрэгцэн вакцинжуулалт эхлэх бөгөөд анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулах юм.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Бүх нийтээр дархлаагаа дэмжих ёстой. Дархлаажуулалт дэлхийн 80 гаруй улсад үргэлжилж байна. Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд эмч нарынхаа өмнө “AstraZeneca” вакцин тариулна” гэсэн юм.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet