3 сарын 6, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Армени: Ерөнхий сайдыг огцруулахаас нааш жагсаал зогсохгүй гэв

Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрох хүртэл эсэргүүцлийн жагсаал үргэлжилнэ хэмээн тус улсын сөрөг хүчнийхэн мэдэгдэж байна. “Энэ мөчөөс эхлэн бид зогсолтгүй жагсах болно.Сөрөг хүчнийхэн дөрвөн чиглэлд хуваагдаж жагсаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Никол Пашинян Ерөнхий сайдын албыг хашиж байгаа цагт бид ухрахгүй” хэмээн сөрөг хүчний “Эх орноо аврах хөдөлгөөн”-ий зохицуулагч Ишхан Сагателян мэдэгдсэн байна.

Ереванд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид үнэхээр хэд хэдэн дүүрэгт хуваагдаж, гудамж талбайг хаан жагсжээ. Мөн хотын төв өргөн чөлөөнд эрх баригчдыг дэмжигчид сөрөг хүчний хооронд зодоон болсон талаар хууль сахиулагчид мэдэгдсэн юм.

Уулын Карабахын зөрчлөөс үүдсэн энэ хямрал тус улсын нийгмийг хагалан бутаргах аюултай гэж сөрөг хүчний тэргүүн Вазген Манукян онцолж байгаа бөгөөд Ерөнхий сайд огцрохгүй бол хямрал улам газар авна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Армени, Азербейжаны хилд орших Уулын Карабахт зэвсэгт мөргөлдөөн гарсан билээ. Энэхүү мөргөлдөөнийг зогсоож, хоёр тал галаа зогсоосон бөгөөд Армени Карабахын хэд хэдэн дүүргийг Азербейжаны мэдэлд шилжүүлэхэд хүрсэн юм. Ийм алхам хийхэд хүргэсэн буруутан нь Ерөнхий сайд Никол Пашинян гэж армянчууд үзэж, түүнийг огцрохыг шаардаж байна. Гэсэн ч Ерөнхий сайд ийм шийдвэр гаргахаас өөр ямар ч арга байгаагүй гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: Newsru

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet