3 сарын 6, Бямба
Live
COVID-19

02.22: Сүүлийн 24 цагт 55 хүнээс коронавирусийн халдвар илэрсэний 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК, ХӨСҮТ-өөс мэдээлэл өгч байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ арваннэг дэх өдөртөө хэрэгжиж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 36903 хүнд PCR шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлын 31 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 24 тохиолдол (ес хоногийн нийт тохиолдол 102) бүртгэгдлээ. 50 тохиолдол нь анхны халдвартай иргэд бол 52 нь ойрын хавьтал байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2693 боллоо.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet