3 сарын 5, Баасан
Live
COVID-19

УОК: Гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ

Энэ сарын 23-ны 06.00 цагаас нийслэлд тогтоосон хөл хориог цуцлахтай холбогдуулан УОК хуралдаж дууслаа. Хуралдаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өгчээ.

Дээрх ажлын нийт 9 хоногт халдвартай 54 иргэнийг илрүүлж, 13 шинэ голомтыг нуугдмал байсныг хяналтанд авсан аж. Илрэхгүй нуугдмал үлдэх магадлалтай байсан идэвхтэй 8 шинэ голомтыг хяналтад оруулсан бөгөөд тандаж, илрүүлэх ажил энэ сарын 22 хүртэл үргэлжлэх юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Нэг хаалга-нэг шинжилгээ” харьцангуй үр дүнтэй боллоо. Энэ сарын 23-наас уралдаан тэмцээн, цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төв, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа зэргээс бусад үйлчилгээний салбарыг халдвар хамгааллаа баримтлаад нээнэ.

Түүнчлэн энэ 23-наас вакцинжуулалтыг эхлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагын 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Мөн гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна” гэлээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet