3 сарын 7, Ням
ХҮҮХЭД

Хүүхэд хүмүүжүүлэхэд ОГТ ХЭРЭГГҮЙ 9 зүйл

Гэрэл зургийг MPA

1. АЛГАНЫ АМТ ( Хэт хүлцэнгүй эсвэл хэт ширүүн хүн болно. Гэр бүл дотроо алганы амт удаа дараа үзэж хүчгүй гэдгээ мэдэрсэн хүүхэд өөр хаа нэг газраас хүчтэй гэдгээ мэдрэх гэж өөрөөсөө бага, дүү нэгэнд дээрэнгүй ханддаг )

2. АЛБАДАХ ( Бусдыг харж бай үед л ажил хийдэг, аливаад сэтгэлээсээ ханддаггүй, бүтээлт сэтгэлгээгүй, санаачлагагүй нэгэн болно)

3. ЗАНДРАХ ( Чанга дуутай байвал хүчтэй хүн мэт санагдаж эелдэг дотно байдлыг мартана. Өөрөө ч бусадтай зандарч, түрэмгийлж харилцдаг болно)

4. ДУУЛГАВАРТАЙ БАЙХЫГ ШААРДАХ ( Бусдын дарамтыг тэвчдэг, хүсэхгүй байгаа ч ҮГҮЙ гэж хэлж зүрхлэдэггүй хүн болж өснө )

5. ҮГЛЭХ ( Нэг чихээрээ сонсовч нөгөө чихээрээ гаргаж, бусдыг сонсож чаддаггүй хүн болно. Товч, тодорхой, үлгэр жишээ зааварчилгаа хүүхдэд тохиромжтой.)

6. ӨӨЛӨХ ( Урмаар дутаж өөлөгдөж өсвөл   хамгийн түрүүнд бусдын алдсан зүйлийг нь харж, хэт шүүмжлэмтгий болно) 

7. БАЙНГА АМТТАНААР УРАМШУУЛАХ ( Олз ашигт хэт дурлаж, бусдад тус хүргээд араас нь хариу нэхдэг,  бусдын гарыг харамтгай болно. Санаачлагатай байдал сулрана)

8. ХӨНДИЙ БАЙХ ( Бусадтай харилцах харилцаа сул, гэр бүлийн халуун дулаан орчинг бүрдүүлж чаддаггүй нэгэн болох хандлагатай )

9. ХЭТ БӨӨЦИЙЛӨХ ( Бие даах чадваргүй, өөртөө итгэх итгэл бага, идэвх санаачлагагүй хүн болно )

 Нэгэнт харилцаа буруу явчихсан бол одооноос алдаагаа давтахгүй байхад анхаараарай. 

Эх сурвалж: Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв “Хөөрхөн Шар Шувуу”

Г. Төмөрзаяа (Боловсрол судлаач, багш)/Б. Мягмарсүрэн (Сэтгэл судлаач)

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet