3 сарын 6, Бямба
Live
COVID-19

02.18: Сүүлийн 24 цагт 49 хүнээс коронавирусийн халдвар илэрсэний 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК, ХӨСҮТ-өөс мэдээлэл өгч байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ долоо дахь өдөртөө хэрэгжиж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 40,217 хүнд PCR шинжилгээ хийхэд 49 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлын 39 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 10 тохиолдол (долоо хоногийн нийт тохиолдол 37) бүртгэгдлээ. 

Хавсарсан хавдартай нэг иргэн нас барсан байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2493 боллоо. Мөн улсын хэмжээнд батлагдсан тохиодлын ойрын хавьтал 6000 гаруй хүн байгаа аж.

No description available.
No description available.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet