3 сарын 7, Ням
ХҮҮХЭД

Хүүхдэд хэрэгтэй ЕСӨН амин дэм

Хүүхдийн өсөлт, оюуныг дэмждэг гол хүчин зүйл нь амин дэм. Амин дэмийг өдөр тутмын хүнсний хэрэглээ, нар, салхи, агаараас авахаас гадна нэмэлтээр ч уудаг.

Тэгвэл хүүхдэд витамин дутагдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

А витамин – дутагдвал үс өнгөө алдаж хэврэгших ба арьс хуурайшна. Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Д витамин – дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна. Мөн хүүхдэд Д амин дэм дутагдсанаар архит гэх яс нь бат бөх чанараа алдаж хөл нь майга, толгой нь хэлбэрээ алдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.  Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.

К витамин – бие махбодид дутагдах явдал ховор тохиолдоно. К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.

В1 витамин – дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

В2 витамин – дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна. Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.

В6 витамин – дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.

В12 витамин – дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.

Р витамин – дутагдвал ам цангах , шингэн ихээр уух,  шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна. Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэл хэсэг газар улайж цаашдаа шархлана. Арьс ширүүн болж гар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршдаг.

С витамин – дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амархан ядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.

Хүүхэд хоол унданд дургүй  болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж тэмдэг юм. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн үр хулууны үр наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг билээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet