3 сарын 7, Ням
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Биткойны үнэ дээд амжилт тогтоов

Хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй цахим валют болох биткойны үнэ дахин өсөж, түүхэн дээд амжилт тогтоож буйг “CoinDesk” мэдээлжээ. Өчигдрийн байдлаар биткойны үнэ 50 мянган ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 24 цагийн дотор таван хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Ингэснээр биткойны үнэ сүүлийн нэг жилийн дотор 400 хувиар өсөж буй нь энэ. Ташрамд “Tesla” компани 1.5 тэрбум ам.доллароор биткойн худалдан авахаа  мэдэгдсэн бөгөөд үүний дараа цахим валютын үнэ огцом өсөж байна.

Мөн нэгдүгээр сарын 29-нд Илон Маск твиттер хуудсандаа биткойны хэштэгийг нэмж оруулснаар цахим валютын ханш 32 мянган ам.доллароос 37 мянган ам.доллар болж нэмэгдсэн билээ.

Эх сурвалж: CoinDesk

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet