3 сарын 4, Пүрэв
Live
COVID-19

02.17: Сүүлийн 24 цагт 28 хүнээс коронавирусийн халдвар илэрсэний 1 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК, ХӨСҮТ-өөс мэдээлэл өгч байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ зургаа дахь өдөртөө хэрэгжиж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 38,409 хүнд PCR шинжилгээ хийхэд 28 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлын 27 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 1 тохиолдол  бүртгэгдлээ. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний зургаа дахь хоногийн хугацаанд нийт халдвартай 27 иргэнийг илрүүллээ гэж УОК-оос мэдээллээ.

Улаанбаатарын хэмжээнд халдварын 1605 тохиолдол, улсын хэмжээний голомт ын халдвар 1931 боллоо. Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч, гэртээ гарчээ.

Идэвхтэй голомтоос дурьдвал, “Монгол шир” үйлдвэрийн голомт байна. Үйлдвэрийн 20 ажилтан өвдсөн боловч тэдний ар гэр, найз нөхөд гээд нийт халдварын тохиолдол 139 болоод байгаа аж.

No description available.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet