3 сарын 7, Ням
ЭДИЙН ЗАСАГ

Хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зургаан хувийн зээлийн хөтөлбөрт зарцуулна

Сангийн сайд Б.Жавхлан \2021.02.16\ Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй яамны удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ.

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа.

May be an image of one or more people and text that says 'барилгын салбарыг дэмжих чиглэлээр: орон сууцжуулах гурван их наядын телевлегее тороес газры Hor маягийн нэгдсэн зурагтай барилгы салбарын енеегийн нехцел байдал: иргздийг дэмжих чиглэл: ковид-19 ундэслэл: тахалтай барилгын Tepeec дэд бутцийг урэн холбоно ипотекийн зээлийг нийлуулнэ 18.3 хувиар буурсан бегеед барилгын салбарт 50-иас дээш ажилтанта зээлийн еренхий мэдээлэл улаанбаатар хотын хэмжээнд 217 мянган epx орон сууцны 17.6 хувиар уурсан байна. Xyy 2020 оны байдлаар, YCX/ санхуужих дун 2+ их наяд хугацаа хусэлтэй байна. CX Cap тутам олгох дун 100 тэрбум 6% 30 жил'

Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн нэг их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet