3 сарын 6, Бямба
COVID-19

Коронавирусийн анхны тохиолдлуудын мэдээллийг БНХАУ ДЭМБ-ын мэргэжилтнүүдэд өгсөнгүй

Коронавирусийн уг гарал, вирус хэрхэн хүнд халдсан талаар судлахаар БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй ДЭМБ-ын мэргэжилтнүүдэд халдварын анхны тохиолдлуудын талаарх судалгаа, мэдээллийг Хятадын тал өгөхөөс татгалзсан тухай “The Wall Street Journal” мэдээлжээ.

Бээжин 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд анх илэрсэн коронавирусийн халдварын 174 тохиолдлын талаарх мэдээллийг ДЭМБ-ын мэргэжилтнүүдэд өгөхөөс татгалзсан байна. Тодруулбал, Хятадын тал өөрсдийн тайлан, судалгааг танилцуулж, халдвар гарахаас хэдэн сарын өмнө өвчтнүүдэд коронавирусийнх гэхээр шинж тэмдэг ажиглагдаагүйг мэдэгджээ. Гэхдээ тайлангаа ямар мэдээлэл, баримт, судалгааны материалд үндэслэн гаргаснаа харуулахаас татгалзсан байна.

Олон улсын мэргэжилтнүүдийн баг өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нөөс өнөөг хүртэл, нэг сарын хугацаанд тэнд байж, халдварын голомт дэгдсэн далайн бүтээгдэхүүн, загасны зах, Уханийн вирус судлалын хүрээлэн зэрэг газарт ажиллаж, орон нутгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, зөвлөлдөөд буй.

Эх сурвалж: The Wall Street Journal

1 сэтгэгдэл

  1. Avatar

    Жаргал

    2021-02-14

    но байна даа

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet