3 сарын 6, Бямба
НИЙГЭМ

Нийтийн аж ахуйн салбарынхан цагдаа, онцгойгийнхонд дэмжлэг үзүүлж байна

Нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудыг үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа цагдаа, онцгой байдал болон төрийн байгууллагын албан хаагчдад дэмжлэг үзүүлэн ажиллахыг даалгалаа.

Өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь Улаанбаатар хотын орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллагын удирдлагуудтай цахим уулзалтыг зохион байгууллаа.

Тус цахим уулзалтаар салбарын байгууллагуудыг “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх” шийдвэрийг хэрэгжүүлж буй цагдаа, онцгой байдал болон төрийн байгууллагын албан хаагчдыг бие засах боломжоор хангах, халуун цайгаар ханган тэдний үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгасан юм. 

Иймд УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлж буй нийт цагдаа, онцгой байдал болон төрийн байгууллагын албан хаагчид нь үүрэгт ажиллаа гүйцэтгэж байгаа харъяа газар нутагт байрлах орон сууцны конторт хандан, хамтран ажиллахад нээлттэй байгааг дуулгахад таатай байна.

2 сэтгэгдэл

  1. Avatar

    Zochin

    2021-02-11

    Ymar saihan medee ve! Bugd bie bieniigee demjeed ene hetsuu tsag ueiin davaad garaasai

  2. Avatar

    Bayan gazriin khishig OSNAAK

    2021-02-11

    Ene hetsuu tsag ued bid bie biendee saihan setgeleer handaj, Hamtiin hucheer davan tuultsgaah ni zov shuu. Amiddaa bie bienee hairlaj,zov energee tugeetsgeeye!

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet