3 сарын 6, Бямба
COVID-19

PCR шинжилгээ нь ЭЕРЭГ гарсан Завхан аймгийн иргэнийг Архангайд илрүүлжээ

Завхан аймгийн иргэн хотод өгсөн PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүй орон нутаг руу зорчиж, нутаг буцсан хойгуур нь шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Иймээс дээрх иргэнийг Архангай аймаг дээр саатуулж, хот руу буцаажээ.

Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгдлаа. Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгууллаа гэж Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

May be an image of one or more people, people standing and outdoors

Мөн “Иргэдээ татан ажил эхэлснээс хойш Архангай аймгийн нутаг дэвсгэрт эрсдэлтэй тохиолдлууд хэд хэд гарлаа. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэд Эрдэнэбулган суманд ирэв. Хариу арга хэмжээ авч, хавьтал болсон иргэдийг тусгаарлан GenExpert-ийн шинжилгээгээр 9 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Давтан шинжилгээ 12-ны өдөр хийгдэхээр төлөвлөгдөн ажиллаж байна. Бас сарын 9-ний өдөр Нийслэлээс Эрдэнэмандал суманд ирсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сул эерэг гарч, ПСР аппаратын хариу сөрөг гарлаа. Гэвч тус вирус нь нууц үеийн хугацаатай тул иргэн бүр анхаарал болгоомжоо бүү сулруулаарай” гэлээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet