3 сарын 6, Бямба
Live
ХЭРЭГ ЗӨРЧИЛ

“Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэний биеэс 1987 онд төрсөн, иргэн Э гэсэн бичиг баримт гарч ирсэн”

Өнөөдөр 12.30 цагийн үед Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатааж, амь насаа хохироосон хэрэг гарлаа. Тодруулбал, тэрбээр таван литр бензин өөр дээрээ асгаж, гал тавьжээ.

Гэрэл зургийг MPA

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэний биеэс 1987 онд төрсөн, Э гэсэн хүний бичиг баримт гарч ирсэн. Бичиг баримт тухайн иргэнийх мөн эсэхийг шалгаж байна. Хохирогчийг шатаж эхлэх үед төв талбай дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч тусламж үзүүлэх гэж оролдсон маш түргэн хугацаанд үйл явдал болж өнгөрлөө.

Гэрэл зургийг MPA

Одоогоор ямар нэг уриа лоозон барьсан байсан зүйл алга байна. Задлан шинжилгээнд оруулахаар авч явсан. Хэргийн газрын камеруудыг шалгаж байна” гэлээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet