3 сарын 6, Бямба
Live
ХЭРЭГ ЗӨРЧИЛ

ЦЕГ: 23 настай Ц гадны нөлөөтэй, 20 настай И өндрөөс унаж амиа алдсан нь тогтоогдсон

Энэ сарын 7-ны шөнийн 03.00 цагт БЗД-ийн цагдаагийн хэлтэс болон түргэн туламжийн дугаарт “БЗД-ийн 25-р хороонд хоёр иргэн гадны нөлөөтэй болон өндрөөс унаж нас барсан” гэх дуудлага ирсэн байна.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн I хэлтэс шалгахад, хэргийн газарт 23 настай, эрэгтэй Ц гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Мөн 20 настай, эрэгтэй И өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.

Шалгалтын ажил үргэлжилж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet