УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хүчингүй болгожээ

Гэрэл зургийг MPA
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд болж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан торгох шийдвэрийг хүчингүй болгожээ.
Б.Ундармаагийн хувьд хамаарал бүхий “Доктор МЭИК” компанидаа ЖДҮХС-гаас 700 сая төгрөг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан хэрэгт холбогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 10-нд “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцсон юм.

Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жил хасаж, хоёр жил зургаан сар хорих ял ногдуулсан билээ. Анхан шатны шүүхээс оноосон уг ялыг Б.Ундармаа болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар хүндэдсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 22-нд хянан хэлэлцэж, хорих ялыг нь өөрчлөн, 40 сая төгрөгөөр торгох болгож өөрчлөөд байсан юм.

Zochin
2021-02-05
Uchnuun terbumaar udcheed 40 sayar torgono gedeg ard tumnig doro.jilson heteg
Ганбаярбат
2021-02-05
Шоронд ороогүй байга юм у
Нөхөр нь бас ороогүй юм у
Зочин
2021-02-07
Муусайн шүүхийнхэн ил тод хахууль авснаа зарлаж байх шивдээ…. Ялгүй, торгуульгүй… Ийм зүйл гэж байж болох уу… Жирийн иргэн ийм хэрэг үйлдсэн бол яах бол Шүүхийн новш хог хулгайч авилгач даа