3 сарын 6, Бямба
УЛС ТӨР

ГХЯ-ны түүхэн дэх гурав дахь эмэгтэй сайд Б.БАТЦЭЦЭГ гэж хэн бэ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Одоогийн ГХЯ-ны түүх 1911 оноос эхтэй. 1911-1915 онд анхны сайдаар нь М.Ханддорж томилогдон ажиллаж байж. Түүнээс хойш ГХЯ-ны түүхэнд 33 сайд ажиллаж, 34 дэх сайдаар Б.Батцэцэг томилогдлоо. Түүний хувьд Гадаад харилцааны сайдаар томилогдсон гурав дахь эмэгтэй сайд гэдгээрээ содон.

Түүнээс өмнө,

  • 1998-2000 онд- Н.Туяа
  • 2007-2008 онд С.Оюун нар сайдаар ажиллаж байсан юм.

Б.БАТЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ?

Тэрбээр сайдаар томилогдохоосоо өмнө буюу Д.Цогтбаатар сайдын үед Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Өөрөөр хэлбэл, сайдын суудалд төдийлөн түүртээд байхгүй болов уу.

Түүнчлэн,

  • 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал.
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга.
  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга.
  • 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх.
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга.
  • 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх.
  • 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан туршлагатай нэгэн юм.

БОЛОВСРОЛ:

  • 1996 онд -МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль.
  • 2000 онд -Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль.
  • 2005 онд -Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус төгссөн.

Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй аж.

ТҮҮНИЙ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (2019 оны байдлаар)

Б.Батцэцэг нь 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд түүний хөрөнгө эрс нэмэгдсэн нь Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ээс нь харагддаг.

Түүний жилийн орлого:

  • 2015 онд 18 сая төгрөг
  • 2016 онд 91 сая төгрөг
  • 2017 онд 92 сая төгрөг
  • 2018 онд 111 сая төгрөг
  • 2019 онд 202 сая төгрөг болж өссөн түүхтэй.

Харин гэр бүлийн гишүүдийн орлого:

  • 2015 онд 17 сая төгрөг
  • 2016 онд 14 сая  төгрөг
  • 2017 онд 62 сая төгрөг
  • 2018 онд 71 сая төгрөг
  • 2019 онд 146 сая төгрөгийн орлоготой болжээ.

Түүгээр зогсохгүй Б.Батцэцэг нь,

  • ВиЭсЭм ХХК,
  • “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК,
  • “Эрдэнэс Монгол” ХК,
  • ВиЭсЭм ХХК,
  • “Баялгийн хувь” ХК,
  • “Аз хур” ХХК,
  • “Экопак монгол” ХХК,
  • “Женко тур” ХК,
  • “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК,
  • “Мөнхийн үсэг” ХХК-иас хувь эзэмшдэг нэлээд чинээлэг хатагтай юм.

2 сэтгэгдэл

  1. Avatar

    jaal

    2021-01-29

    hed dahin darj helsen l bhdaa hurunguu

  2. Avatar

    zaya

    2021-01-29

    buun erkh ashig l haragdaj bn tehuuuui

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet