3 сарын 4, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Амиа хорлогсдын тоо коронавирусээр нас барсан хүнийхээс зургаа дахин их байна

Японд сүүлийн 10 жилийн хугацаанд буураад байсан амиа хорлолтын тоо өнгөрсөн онд нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг “The Japan Times” мэдээлжээ. 2020 онд тус улсад 20919 хүн амиа егүүтгэсэн нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулбал 3.7 хувиар өссөн тоо аж. Харин коронавирусийн халдварын улмаас 3460 хүн нас баржээ.

Цар тахлын улмаас онцгой байдал тогтоож, хөл хорьсон нь, мөн эдийн засаг хүндэрч байгаа нь амиа хорлолтын шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд онцолж буй. Зөвхөн өнгөрсөн аравдугаар сард 2153 амиа хорлож нас барсан нь үүнийг баталж байгаа юм.  2020 оны нэгдүгээр сард буюу коронавирусийн халдвар Японд гарахаас өмнө амиа хорлолт сүүлийн 40 жилд байгаагүйгээр буурсан байжээ.

Эх сурвалж: The Japan Times

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet