3 сарын 4, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Европын холбоо ОХУ-д хориг тавьж магадгүй

Оросын сөрөг хүчний төлөөлөл, блогч Алексей Навальныйг эх орондоо очсон даруйд нисэх онгоцны буудлаас баривчлан хорьсон явдалтай холбоотойгоор Европын холбоо Москвад шинэ хориг тавьж магадгүй байна. Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар энэ талаар хэлэлцэж байгааг Брюссель  мэдэгджээ.

Евро комиссын Гадаад бодлогын албаны төлөөлөгч Петер Станогийн хэлж буйгаар нэгдүгээр сарын 25-нд болох Евро зөвлөлийн ээлжит хурлаар энэ асуудлыг хэлэлцэх бөгөөд гишүүд орнууд саналыг бүгд дэмжсэн тохиолдолд хориг тавих юм.

Мөн Евро зөвлөлийн тэргүүн Шарль Мишель АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож А.Навальныйн асуудлаар хэлэлцсэн байна. Сөрөг хүчнийхнийг эрхийг хамгаалахыг тэрбээр Оросын Ерөнхийлөгчид уриалж, үүсээд буй нөхцөл байдалд зовниж буйгаа илэрхийлсэн аж.

Шереметьевогийн нисэх онгоцны буудалд А.Навальныйг баривчилсан шалтгааныг  тэнсэн харгалзах хугацааны нөхцөлийг зөрчсөн, хуулийн байгууллагад бүртгүүлээгүй учир эрэн сурвалжилж, баривчилсан гэж  хууль сахиулагчид тайлбарлаж буй.

Эх сурвалж: Лента

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet