3 сарын 4, Пүрэв
ЖИГ ЖУГ

П.Анужин: Дан дээлтэйгээ хийх ажил хангалттай их байна

Гэрэл зургийг MPA

Засгийн газар шинээр бүрэлдэхтэй холбогдуулан сайдад горилогчдын нэрс цахим орчинд эрчтэй түгэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужинг Эрүүл мэндийн сайдад томилж магадгүй гэсэн яриа олны анхаарлыг татахын зэрэгцээ эгдүүцлийг ч хүргээд буй. Тэгвэл П.Анужин гишүүн өөрийн фэйсбүүк хуудсанд дараах мэдэгдлийг нийтэлжээ.

Тэрбээр “Дан дээлтэйгээ хийх ажил хангалттай их байна! “Эрүүл мэндийн сайдад өрсөлдөж байна” гэх мэдээ хэвлэлээр түгэж байна. Дан дээлтэйгээ төвийг хичээж, цаас бичгээ нухаж сууна, дээл давхарлах санаа сэдэл, шаардлага надад алга! Сандал суудлын үеэр олби оготно мэт үүгээр түүгээр орж гарах шиг булай үгүй! Хүн бүр дор бүрнээ оногдсоноо тултал хийхийг хичээхэд эх орон их өөр болно! Хууль боловсруулах нилээд олон ажлын хэсэгт ажиллаж байна. Эрүүл мэндийн чиглэлд, Монгол хүн эх орондоо эрүүлжиж, эмээр бус хүнсээр, хаалга хахуулиар бус дүрэм номоор, ая таатай орчинд тав тухтай илаарших ёстой гэж боддог! Бодсоноо үг үсэг болгон хууль журамд шингээхийн төлөө ажиллаж сууна! Бидний ажил яг өнөөдөр талх, бэлэн мөнгө, өмд гутал болоод очихгүй ч маргааш ирээдүйн замыг засах хүчтэй!” гэжээ.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet