3 сарын 4, Пүрэв
COVID-19

Их Британи долоо хоногт хоёр сая иргэнээ вакцинжуулав

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт Их Британид хэдийн эхэлсэн. Тус улсад өнгөрсөн долоо хоногт хоёр сая орчим хүнд вакцины эхний тунг хийснээр дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 4.6 саяд хүрлээ.

Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдэгдэж буйгаар, дархлаажуулах аян амжилттай өрнөж буй ч хөл хориог цуцлах, суллахад эрт байгаа гэнэ. Их Британид тархсан коронавирусийн шинэ төрөл илүү хурдан халдварлаж байгаа судлаачид мэдэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гарагт л гэхэд 1820 хүн халдварын улмаас нас баржээ.

Коронавирусийн бүрэн дархлаа тогтоохын тулд вакциныг хоёр тунгаар тарих ёстой ч тус улс эхний ээлжинд аль болох олон хүнд эхний тунг хийхээр төлөвлөж байна. Гэтэл вакцинжуулалт эхэлсэн бусад оронд, тухайлбал АНУ-д хоёр удаагийн тунг хугацаанд нь хийж дархлаа тогтоохыг зорьж буй.

Ташрамд, Гластонберигийн хөгжмийн наадмыг энэ жил цуцлах шийдвэр гаргажээ. Энэ онд 50 удаагаа зохиогдох байсан наадмын товыг ирэх намар болгон хойшлуулсан ч цар тахлын улмаас цуцлах нь зүй гэж зохион байгуулагчид үзсэн байна.

Эх сурвалж: ВВС

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet