3 сарын 4, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Иракт халдлага болж, 30 гаруй хүн амиа алдав

Иракийн нийслэл Багдад хотод амиа золиослогч хоёр террорист халдлага үйлдэж, 30 гаруй хүн амиа алдсан тухай “Al Arabiya” мэдээлжээ.

Хотын төвд, олны хөлийн газар болох Таяран талбайд гарсан цуврал халдлагын улмаас олон хүн шархдаж гэмтсэн аж. Бэртсэн хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд нас барагсдын тоо цаашид өсөж магадгүй байгаа юм.

Халдлагын дараа  хотын бүх эмнэлгийн ажилтан, эмч нарт хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгож, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авчээ. Багдадын ногоон бүс буюу засаг захиргааны байр, олон улсын нисэх онгоцны буудал, гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын харуул хамгаалалтыг чангатгаж байна.

Эх сурвалж: ВВС

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet