3 сарын 4, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жэк Магийн хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор өслөө

“Сураггүй болсон” тэрбумтан, “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа олны өмнө гарч ирлээ. Тэрбээр БНХАУ-ын хөдөө орон нутаг, алслагдсан муж, хотын багш нарыг дэмжих боловсролын хөтөлбөрийн цахим ёслолд онлайнаар оролцсон бичлэг нь интернэт орчинд тавигдсанаас хойш “Alibaba Group”-ийн хувьцааны үнэ нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ нь 58 тэрбум ам.доллароор өслөө.  Ингэснээр Жэк Магийн хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард олны өмнө гарсан Жэк Маг Хятадын эрх баригчдыг шүүмжилсэн, тэдэнтэй тэрсэлдсэн байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байсан юм. Түүнчлэн түүнийг шоронд хорих, хөрөнгийг нь хурааж магадгүй гэсэн хувилбарыг ч дэвшүүлсэн.

Түүнээс гадна өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын Монополийн эсрэг хороо “Alibaba” компанийг шалгаж эхэлсэн бөгөөд онлайн тавцанд бүтээгдэхүүнээ борлуулдаг компаниудтай нууц гэрээ байгуулж, зах зээлд монополь тогтоодог гэж таамаглаж байгаа юм. Мөн “Alibaba”-ийн охин компани болох “Ant Group”-ийн IPO-г ч цуцалсан билээ.

Эх сурвалж: Forbes

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet