3 сарын 5, Баасан
COVID-19

Хэбэй мужийн Наньгун хотод тав хоногийн дотор эмнэлэг барилаа

БНХАУ-д коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор Хэбэй мужийн Наньгун хотод тав хоногийн хугацаанд түр эмнэлэг барьж байна. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, энэхүү эмнэлэг 1500 ортой бөгөөд “Ковид-19”-ийн халдвар авсан хүмүүсийг тусгаарлан, тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Ойрын хугацаанд мөн нийтдээ 6500 ортой зургаан эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Хэбэй мужийн Шижиажуан хотод гурван мянган ортой түр эмнэлгийг байгуулан, 850 гаруй өвчтнийг хүлээн авчээ. Сүүлийн хоёр долоо хоногт тус хотод коронавирусийн халдвар тархаж, онцгой байдал зарлаад байгаа юм.

Эх сурвалж: “Синьхуа”

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet