3 сарын 4, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Индонезид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 46 болж нэмэгдлээ

Индонезийн Сулавеси аралд болсон газар хөдлөлтийн (6.2 магнитуд) улмаас амь үрэгдсэн хүний тоо 46 болж нэмэгдлээ. Тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх албаны мэдээлж буйгаар, 600 гаруй  хүн бэртэж гэмтээд байна.

Баруун Сулавеси мужид  одоогоор онцгой байдал тогтоож, аврах албаныхан ажиллаж байгаа юм. Гамшигт хамгийн их нэрвэгдсэн муж, тойргийн оршин суугчдад дөрвөн тэрум рупи буюу 284 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний тусламж үзүүлжээ. Мөн иргэдэд майхан, дулаан хөнжил, амны хаалт, хүнс зэрэг шаардлагатай эд зүйлсийг тарааж буй. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо хохирогчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, шаардлагатай тусламж үзүүлж, гамшгийн улмаас учирсан хохирлыг барагдуулахаа онцолжээ.

Өнгөрсөн баасан гарагт Баруун Сулавеси мужийн Мамужу хотоос холгүй газар 6.2 магнитудын хүчтэй хөдөлсөн бөгөөд 15 мянган хүн орон гэрээ орхиход хүрч, их хэмжээний хохирол учирсан юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet