01.17: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан нийт халдварын тоо 1517 болов
ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид нийт 15 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүн, УНТЭ-т нэгдүгээр сарын 16-нд ирж хэвтсэн нэг хүнээс коронавирус илэрсэн байна.
№ | Дүүрэг | Хороо | Тохиолдол |
1 | БГД | 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 25 | 121 |
2 | БЗД | 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 | 388 |
3 | СБД | 1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 | 33 |
4 | СХД | 1, 2, 3, 5, 7, 8, 9, 13, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 29, 30, 31, 36, 38, 43 | 60 |
5 | ХУД | 2, 4, 5, 10, 14, 16, 18, 19, 20, 21 | 50 |
6 | ЧД | 6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19 | 35 |
7 | БНД | 4 | 1 |
8 | НД | 3 | 2 |
Өнөөдөр 38 хүн эдгэрлээ.
- Дотоодын халдвар 1016
- Эдгэрсэн 909
- Эмчлүүлж буй 592
- Нас баралт 2



Хариулах