3 сарын 4, Пүрэв
НИЙГЭМ

Сайтын сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс цахим орчинд үйлдэгдэж буй хүний эрхийн зөрчлүүдийг бууруулах, ялангуяа цахим мэдээллийн хэрэгслээр үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор Монголын Сайтын холбооны гишүүн сайтуудын сэтгүүлчдэд хүний эрхийн сургалт зохион байгуулж, мэргэшүүлэх талаар 2021 оны 1 дүгээр сарын 14-нд тус холбооны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хөндлөө.

Талууд хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн сайтын сэтгүүлчдийг бэлтгэхээс гадна хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах, гарын авлага боловсруулах, цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, ялангуяа хүүхдэд ээлтэй контент бэлтгэх, иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх хамгаалагчдын эрх зүйн зохицуулалт, хүний эрхэд ээлтэй сайтыг шалгаруулах, судалгаа хийх, ХЭҮК-ын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүнчлэлд зарим сайтын сэтгүүлчдийг оруулах зэрэг асуудлаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо. Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг нар оролцлоо.

Эх сурвалж: ХЭҮК

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet