3 сарын 4, Пүрэв
ТЕХНОЛОГИ

Хамгийн түгээмэл хэрэглэдэг гар утаснууд

“Коунтер Пойнт” зах зээлийн судалгааны агентлагаас дэлхий даяар хүмүүсийн хамгийн их хэрэглэж буй ухаалаг гар утсыг нэрлэжээ. Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар “Apple” компанийн “iPhone 11” гар утсыг хэрэглэгчид хамгийн их сонгосон байна. Ухаалаг гар утасны зах зээлийн 30 хувийг энэ бүтээгдэхүүн эзэлсэн бөгөөд “iPhone11 Pro Max” загвар есөн хувийг, “iPhone11 Pro” загвар долоон хувийг, “iPhone XR” загвар зургаан хувийг эзлэв.

Мөн Хятадын “Huawei Matt 30 Pro 5G” загвар хамгийн их борлуулалттай гар утасны жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Өнгөрөгч онд борлогдсон  гар утаснуудын 57 хувь нь  “Apple”, 19 хувь нь “Samsung”, 13 хувь нь “Huawei”, гурван хувь нь “Oppo” компанийн бүтээгдэхүүн байгаа юм.

Эх сурвалж: Lenta

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet