3 сарын 4, Пүрэв
COVID-19

Герман улс хөл хорио зөрчигсдийг хорино

ХБНГУ-ын Саксоны эрх баригчид хөл хорио, тусгаарлалтын дэглэмийг зөрчсөн хүмүүсийг хорьж шийтгэх талаар хэлэлцэж байна. Ингэхдээ тэд 2017 онд Дрезденд барьсан дүрвэгчдийг хүлээн авах төвийг хорих байр болгон ашиглахаар зэхэж байгаа аж. Хорио цээрийн дэглэмийг удаа дараа зөрчсөн иргэдэд сануулга өгөх, торгууль тавих,  хорих зэрэг арга хэмжээг авах юм.

Энэ сарын 5-наас эхлэн Германд хатуу хөл хорио тогтоосон бөгөөд Канцлер Ангела Меркель иргэддээ хандан гэрээсээ гарахгүй байх, хөл хорионы дэглэмийг чанд мөрдөхийг уриалсан юм.

Одоогоор дэлхий даяар коронавирусийн улмаас нас барсан хүний тоо хоёр сая даваад байгааг Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлж буй. Харин халдвар авсан хүний тоо 93 сая гаруй болоод байна.

Эх сурвалж: ВВС

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet