3 сарын 4, Пүрэв
COVID-19

Цар тахлаас хамгийн их хохирох улсуудыг нэрлэв

Дэлхийн олон оронд тархсан цар тахалтай Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд, иргэд хамтдаа тэмцэж байна. Гэхдээ коронавирусийн халдварын улмаас хамгийн их хохирох магадлалтай улсууд бол Йемен, Гаити, Афганистан, Венесуэл зэрэг орон бөгөөд олон улсын байгууллага үүнд анхаарлаа хандуулах ёстойг “Project Sindicate” онцолжээ.

Мөн Йемен, Судан, Гаити, Сьерр-Леоне, Мьянмар, Афганистан, Венесуэл зэрэг орнуудад цар тахал эхлэхээс ч өмнө олон асуудал байсан. Ядуурал, иргэний дайн, улс төрийн хагарал, зөрчил, авлига, терроризм газар авсан эдгээр орнуудыг цар тахал бүр нэрмэж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна. Дээр дурдсан орнуудын дийлэнхэд нь ийм онцгой нөхцөл байдалд оновчтой шийдвэр гаргах Засгийн газар, засаглалын институц үгүй аж.

Үүний зэрэгцээ иргэний дайн, бүсийн чанартай мөргөлдөөн, авлига, улс төрийн тогтворгүй байдлын улмаас Засгийн газарт иргэдийн итгэх итгэл маш сул байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Коронавирусийн улмаас бүс нутгийн аюулгүй байдал, цагаачлал, дүрвэгсэд, терроризм зэрэг бусад орнуудад ч үзүүлэх нөлөө хавьгүй их магадгүй бөгөөд  2030 он гэхэд дэлхийн ядуу, зүдүү хүмүүсийн бараг тал хувь нь эдгээр улс орнуудад амьдрах болно гэж судлаачид онцолжээ.

Эх сурвалж: Project Sindicate

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet