3 сарын 4, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Гутранги үзэлтнүүд Альцхеймерийн өвчин тусах магадлал өндөр

Гутранги үзэлтэй, сөрөг бодолтой хүмүүс альцхеймер болон деменц өвчин тусах магадлал өндөр гэнэ.

“Alzheimer’s & Dementia” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харвал, байнга сөрөг зүйл бодож, сэтгэл гутралд автах нь Альцхеймерийн өвчний анхны үе шатын шинж тэмдэг байж магадгүй аж.

Судлаачид бусадтай харилцах чадвар өндөр, ой тогтоолт хэвийн, үг ярианы хомсдолгүй ч ойр дотнынхон нь Альцхеймерийн өвчнөөр шаналдаг, 55-аас дээш насны 292 хүнийг судалгаанд хамруулжээ. Тэд сэтгэл санааны байдал, зовнил, ирээдүйн тухай бодлуудаа тусгасан санал асуулга бөглөж, сайн дураараа сэтгэл гутралыг тодорхойлох сорилд оролцжээ. Туршилтад оролцогчид үүний дараа когнитив буюу сэтгэн бодох, хэл ярианы чадварыг нь тодорхойлох сорил, тархи нугасны томограф шинжилгээ хийлгэсэн байна. Байнга сөрөг бодолд автдаг, зовнил ихтэй хүмүүсийн хэл яриа, сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт 48 сарын хугацаанд хэвийн хүмүүстэй харьцуулахад хурдан муудаж байгааг судлаачид тогтоожээ.

Мөн гутранги үзэлтнүүдийн тархи, нугасанд хийсэн шинжилгээгээр деменц, Альцхеймерийн өвчин үүсэх гол шалтгаан болдог тау уураг  болон бета-амилоидын агууламж өндөр байна.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet