3 сарын 5, Баасан
Live
COVID-19

01.16: 21 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан нийт халдварын тоо 1512 болов

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид нийт 18487 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрлээ.  Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн 21 тохиолдлын 4 нь “Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой, мөн БЗД-ийн тохижилт үйлчилгээний 56 хүний 6-д халдвар илэрсэн, БЗД-ийн 17 дугаар хорооны 6 хүн, гэр бүлийн хавьтлуудад илэрсэн. Одоогоор 1353 хүн ойрын хавьтал, 2859 хүн дам хавьтал болон тусгаарлагдаж байна.

Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 685 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 1011 болж, сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрч, гаран, дараагийн хяналтад шилжлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1512 болсон. Үүнээс 909 хүн  эдгэрсэн байна.

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet