3 сарын 4, Пүрэв
ОРОН НУТАГ

Ханх суманд болсон газар хөдлөлтөөр бетонон барилгад хялгасан ан цав, модон барилгад хэв гажилт үүсчээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотой МХГ-ын даргын энэ сарын 13-ны өдрийн 23/03 дугаар удирдамж гаргасан билээ.

Удирдамжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга, эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид энэ сарын 14, 15-нд тус сумын:

  • ЗДТГ-ын барилга,
  • 320 хүүхдийн сургуулийн барилга,
  • дотуур байрны барилга,
  • цэцэрлэгийн барилга,
  • бага сургуулийн барилга,
  • соёлын төв,
  • Хилийн цэргийн барилга,
  • ЭМ-ийн төвийн барилга,
  • Хаан банкны барилга,
  • мэдээлэл холбоо сүлжээний газар,
  • цамхгууд, инженерийн шугам сүлжээнүүдэд хяналт шалгалт хийжээ.
Image may contain: outdoor and nature

Газар хөдлөлтийн үйлчлэлээр төмөр бетон каркасан барилгуудад үндсэн хийц, өрлөг хоорондын уян чигжээснүүд хэв гажилтад орсон, барилгуудын төмөр бетон баганан суурийн дээд хэсгүүдэд хөндлөн хүчний үйлчлэлээр хөндлөн чиглэлд хялгасан ан цавууд үүссэн, модон барилгууд хэв гажилтад орж зай завсар их үүссэн байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Image may contain: one or more people and outdoor

Эх сурвалж: Аймгийн ОБГ

Хариулах


1

ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet