1 сарын 24, Ням
Live
COVID-19

БЗД: 17 дугаар хороонд маргааш өглөө 06:00 цагаас хөл хорио тогтооно

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдээлэл хийж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэж мэдээллээ.

Тодруулбал, тус хороонд нэгдүгээр сарын 14-ний 06:00 цагаас 16-ны 23:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, энэ хугацаанд иргэдийг шинжилгээнд хамруулах юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Хөл хорио тогтоосон хугацаанд явуулын болон суурин 10 цэгийг ажиллуулж, 18-аас дээш насны иргэдийг өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг дахин хийх аж.

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой юм.

No photo description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш