PCR шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаас цаг аваарай

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA
Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.
Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Иймд дээрх шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

ЭНХЖАРНАЛ
2021-01-16
Орон нутаг
Төгсдулам
2021-01-18
Шинжилгээний хариуг 24 цагаар гаргаж болдоггүй юм уу өдөр бүр эмнэлэг орж үзүүлдэг хүн байна
Д.Мөнхжаргал
10 цаг 54 минутын өмнө
PSR- ийн шинжилгээ өгөөд 75 цаг боллоо хариу нь гардаггүй ээ хаанаас хариугаа шалгуулж болох уу
Зочин
9 цаг 46 минутын өмнө
Авсан цагаа яаж цуцлах вэ
Зочин
9 цаг 47 минутын өмнө
Авсан цагаа яаж цуцлах вэ