1 сарын 24, Ням
УЛС ТӨР

Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн олон заалт зөрчсөнийг цаг хугацаа харуулна

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгаа талаар өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгаа. Үүнийг цаг хугацаа харуулаад өгнө. Гэвч энэ алдаагаа засахгүй олонхиороо хүч түрэн батлах гэж байна. Тухайлбал, энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгов. Энэ нь Дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэг, офшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай байгалийн баялаг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргийг Дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжтой болгож байна.

Үүнийг эрх баригчдын өөрсдийнхөө гэмт хэргийг хаацайлах гэсэн ганцхан зорилготой. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэдэг Үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг хууль тогтоох эрх мэдэл, бүхий УИХ-ын мэдэлд авч байгаа нь төрийн тэнцвэрийг алдагдуулна” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш