1 сарын 24, Ням
Live
ЭДИЙН ЗАСАГ

Засгийн газар: Оюутолгой төслийг зогсоохгүй

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор тусгай хороо байгуулах шийдвэрийг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан билээ.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд “Оюутолгой” төсөл тойрсон таагүй мэдээлэл цахим орчинд түгээд байна. Үүнд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго тайлбар өглөө.

Ташрамд дурдахад, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж анх тооцоолж байсан ч 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр “Рио Тинто” компаниас далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн талаар мэдэгдсэн юм.

Оюутолгой зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлоно гэж тооцоолж байгаа бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор “Оюутолгой” ХХК нь зэсийн олборлолтоор дэлхийд гуравдугаарт орох хэмжээний томоохон уурхай болох юм.  

Өмнөговь аймгийн Ханбогд сум.  Оюутолгой компанийн уурхай. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

“Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх 66 хувьийг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд давхар бүртгэлтэй “Туркойс Хилл Ресурс” компани тус тус эзэмшдэг.

“Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт хувьцааны хяналтын багц буюу 50.8 хувийг эзэмшиж, Оюутолгой төслийн уурхайн оператор, менежерийн хувьд “Оюутолгой ХХК”-ийн өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлдэг билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш